
Бүгд Найрамдах Чех Улсын Байгаль орчны дэд сайд Иво Марцинтай уулзаж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд тулгуурлан байгаль орчны салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, тахийг хамгаалах, сэргээн нутагшуулах чиглэлээр хуримтлуулсан хамтын ажиллагааны туршлага, мөн “Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарын мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах талаар ярилцав. Мөн уул уурхайн…

Business 4 Land хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын газрын доройтол, уур амьсгал, биологийн олон янз байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй бодит ажлуудын талаар санал солилцлоо. Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр 2030 он хүртэл нэг тэрбум мод тарьж, нөхөн сэргээх, ойн бүрхэвчийг 9 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн COP17-ын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн…

“Тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд Монгол Улсаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин хот, Завхан, Төв, Хэнтий аймаг нэгдэж, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа. 2022 онд байгуулагдсан тус сүлжээнд өнөөдрийн байдлаар 28 улсын 116 хот нэгдээд байна. Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ хог хаягдлын асуудлыг зөвхөн цуглуулах, устгах байдлаар харах биш, эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах, дахин…

Боловсролын яам, Хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулсан “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт салбар хуралдаанд оролцож, байгаль орчны боловсрол, хүүхэд залуучуудын оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа. Энэ удаагийн арга хэмжээнд говийн бүсийн аймгуудаас ЕБС-ийн сурагчид ирж оролцож байгаа нь их сайхан санагдлаа. Дундговь аймгийн Сайнцагаан сумын…

Ойн амьдралын мөчлөгийг харуулсан сонирхолтой танин мэдэхүйн хэсэгтэй танилцлаа. Ой бол зүгээр нэг моддын бөөгнөрөл биш. Үр соёолох → залуу мод ургах → нас бие гүйцэх → хөгширч унах → хөрсийг шим тэжээлээр баяжуулах → шинэ үеийн мод ургах гэсэн тасралтгүй мөчлөгөөр амьдардаг экосистем юм. Монголын ойд зонхилох Сибирь шинэс хэдэн зуун жил наслах чадвартай…

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болсон “Монголын уур амьсгалын ирээдүйн боломжийг нээх нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээнд оролцлоо. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад ирээдүйд тулгарах эрсдэл биш, өнөөдөр бодитоор мэдрэгдэж буй сорилт болоод байна. Манай улсад цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл урт хугацаанд жилд дунджаар 63 удаа тохиолдож байсан…

“Aligning Agendas: Biodiversity, Land Degradation, and Loss & Damage in the Climate Context” хэлэлцүүлэгт оролцлоо. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдал, гамшгийн эрсдэл, иргэдийн амьжиргаа нь хоорондоо нягт холбоотой асуудлууд юм. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад сүүлийн үед хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүд, шинэчилсэн NDC 3.0, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, Үндэсний…

1762 ОНД БАЙГАЛЬД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭД ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙЖЭЭ Одоогоос 264 жилийн өмнө, 1762 онд дархан цаазтай Соёлз ууланд гал түймэр тавьж, хохирол учруулсан этгээдийг хэрхэн шийтгэх талаар албан бичгээр харилцаж байжээ. Манж бичгээр үйлдсэн энэхүү түүхэн баримт нь тухайн үед дархан цаазтай газар нутагт хохирол учруулахыг зүгээр нэг ёс заншлын зөрчил бус,…

Өнөөдөр COP17-ын хүрээнд Монгол Улсын шуудангийн гүйлгээнд шинээр гарч буй 1219 дэх “COP17” сэдэвт дурсгалын марк-ийн нээлтэд оролцлоо. Маркийн гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор Мазаалайг бамбаруушийн хамт дүрсэлсэн нь манай орны биологийн олон янз байдал, говийн эмзэг экосистемийг хамгаалах үнэ цэнийг илэрхийлж байна. Мөн сэргээн ургаж буй ургамлын дүрслэлээр газрын…

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд зохион байгуулагдсан “Амлалтаас бодит үйл ажиллагаанд: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх нь” арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионель Лауренстай хамт нээж, нээлтийн үг хэллээ. Арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан “Биологийн олон янз байдлыг…