НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд зохион байгуулагдсан “Амлалтаас бодит үйл ажиллагаанд: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх нь” арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионель Лауренстай хамт нээж, нээлтийн үг хэллээ.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026–2030”-ыг албан ёсоор танилцууллаа.

2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурал нэг жилд дараалан зохион байгуулагдаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтлын асуудлыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэх чухал боломж болж байна.

Бидний зорилго бол баталсан бодлого, олон улсын амлалтаа бодит үйл ажиллагаа, бодит хөрөнгө оруулалт, бодит үр дүн болгон хэрэгжүүлэх явдал юм.

Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран COP17-ын Ногоон бүсийн Цагаадай танхимд зохион байгууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *