“Aligning Agendas: Biodiversity, Land Degradation, and Loss & Damage in the Climate Context” хэлэлцүүлэгт оролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдал, гамшгийн эрсдэл, иргэдийн амьжиргаа нь хоорондоо нягт холбоотой асуудлууд юм.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад сүүлийн үед хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүд, шинэчилсэн NDC 3.0, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний ажил болон байгаль орчны салбарын 14 хуулийг шинэчлэх ажлын талаар танилцууллаа.
Мөн газрын доройтол, уур амьсгал, ус, гамшгийн эрсдэл, амьжиргаатай холбоотой мэдээллийг тус тусад нь дахин цуглуулахын оронд нэг удаа цуглуулж, олон бодлого, төлөвлөлт, тайлагналд ашиглах “collect once, use many times” зарчим илүү үр дүнтэй гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлэгт НҮБ болон олон улсын байгууллага, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцож, экосистемийн алдагдал, хохирлыг бодит сэргээн засварлалт, хөрөнгө оруулалт, бодлогын шийдвэртэй хэрхэн илүү сайн холбох талаар санал солилцов.


Leave a Reply