Business 4 Land хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын газрын доройтол, уур амьсгал, биологийн олон янз байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй бодит ажлуудын талаар санал солилцлоо.
Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр 2030 он хүртэл нэг тэрбум мод тарьж, нөхөн сэргээх, ойн бүрхэвчийг 9 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн COP17-ын үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон Хятад, Япон, БНСУ-тай хамтран элс, шороон шуурганы бүс нутгийн санаачилга эхлүүлж байна.
Хэлэлцүүлгийн үеэр эдгээр санаачилгыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбож, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Амлалтаас бодит ажил руу, бодит ажлаас хөрөнгө оруулалт руу шилжих нь чухал.


Leave a Reply