
Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд ECUMENE байгууллагаас зохион байгуулсан “Эх үүсвэрээ хамгаалах нь: Харилцан уялдаатай экосистемийг хамгаалах практик шийдлүүд” сэдэвт салбар арга хэмжээнд оролцлоо. Ус, газар, ой, бэлчээр, биологийн олон янз байдал тус тусдаа асуудал биш, нэг экосистемийн харилцан холбоотой хэсгүүд юм. Тиймээс байгаль хамгааллыг салангид бус, эх үүсвэрээс нь эхлэн цогцоор нь авч…

Ус, газар хоёр салангид асуудал биш. Freshwater Challenge-ийн хүрээнд болсон хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын байр суурь, ус–газрын уялдааны талаар санал бодлоо хуваалцлаа. Монгол Улсын хувьд усны асуудал ямагт онцгой анхаарал шаарддаг. Манай улсын нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд энэ нь усны хомсдол, гангийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Газар нутгаа нөхөн…

“Виктория хүрхрээнээс Улаанбаатар хүртэл: Газар, усны тэсвэртэй байдлын гол цөм болсон намгархаг газар” сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд нээлтийн үг хэлж, панел хэлэлцүүлэгт оролцон асуултуудад хариуллаа. Хэдхэн хоногийн өмнө Намгархаг газрын тухай конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Мусонда Мумбатай уулзахдаа намгархаг газар, газрын нөхөн сэргээлт, усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү уялдаатай…

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр 196 орны төлөөлөгчдөд монгол бичиг, уран бичлэгээр дамжуулан өв соёлоо сурталчилж буй Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач, уран бичээч П.Амарсанаатай уулзлаа. Монгол бичгийн уран татлага, уламжлалт дүрслэлийг бүтээлдээ шингээн, гадаадын зочдод Монголын түүх, соёл, өв уламжлалыг уран бүтээлээрээ танилцуулж байгаа нь хурлын талбайн нэгэн…

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нээсэн “Транс-Алтайн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ: Уул уурхайн бүс нутгийн усны аюулгүй байдал” сэдэвт арга хэмжээнд оролцлоо. Монгол орны хувьд уул уурхай, усны нөөц, газрын доройтол нь хоорондоо шууд холбоотой асуудал. Ялангуяа говийн бүсэд уул уурхайн хөгжлийг усны нөөцийн бодит боломж, экосистемийн даацтай уялдуулах нь улам чухал болж байна.…

ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫН ХҮРЭЭНД БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД ЧИГЛЭСЭН ТОМООХОН САНХҮҮЖИЛТҮҮД ЗАРЛАГДАЖ БАЙНА НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд бодлого, санаачилгаас гадна байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, бэлчээр, гангийн тэсвэржилтийг дэмжих бодит санхүүжилтийн шинэ боломжууд дараалан зарлагдаж байна. Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк…

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсэд Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төв болон Стокгольмын конвенцын Ази, Номхон далайн бүсийн чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах төвийн павильонтой танилцлаа. Тус төв нь аюултай болон бусад төрлийн хог хаягдлын байгаль орчинд ээлтэй менежмент, хуванцар болон цахим хог хаягдлыг бууруулах, химийн бодисын зохистой хэрэглээ,…

“Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын асуудлыг тус тусад нь бус, нэг бодлого, нэг төлөвлөлт, уялдсан санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх талаар санал солилцов. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, газрын доройтлыг тэглэх зорилт, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний зорилтуудыг…

Шугаман дэд бүтцийн хөгжил, зэрлэг амьтдын нүүдлийн зам, экосистемийн холбоосыг хадгалах асуудлаарх хэлэлцүүлэгт оролцлоо. Монгол орны өргөн уудам тал хээрийн экосистемд хулан, цагаан зээр зэрэг зэрлэг амьтдын хувьд хөдөлгөөн, нүүдэл нь амьд үлдэх үндсэн нөхцөл болдог. Харин авто зам, төмөр зам, хашаа болон бусад шугаман дэд бүтцийг буруу төлөвлөх нь тэдний нүүдлийн замыг тасалж, амьдрах…

НҮБ-ын Их сургуулийн Материалын урсгал ба нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнгийн захирал Даниэл Карте-тай уулзаж, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Монголын судлаачдын судалгаа, бүтээлийг НҮБ-ын сүлжээ, олон улсын сувгаар түгээн сурталчлах, хоёр талын судлаачдын туршлага, мэдлэг солилцоог нэмэгдүүлэх, залуу судлаач, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн…