
Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээч Мартин Альберстай уулзлаа. Тэрээр Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр олон жилийн турш ажиллаж, манай говийн экосистем, хамгаалалтын менежмент, байгаль хамгааллын бодлоготой ойр хамтран ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Энэ удаагийн уулзалтаар “Монголын говь” байгалийн өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр хэрэгжүүлж буй ажлын явц, олон улсын үнэлгээ,…

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2026–2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн баталлаа. Өнөөдөр манай салбарын 87 төрийн байгууллагад 2,832 төрийн албан хаагч ажиллаж байна. Салбарын бодлого, хууль, шийдвэр эцсийн дүндээ эдгээр хүмүүсийн хөдөлмөрөөр газар дээрээ хэрэгждэг. Тиймээс ажилтнуудын цалин хөлс, ажиллах…

Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Талуудын 17 дугаар бага хурлын дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нарын хамт хэвлэлийн бага хурал хийж, 12 өдрийн ажлын үр дүнг дүгнэлээ. Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт,…

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн шинэчлэл, цаашдын бодлого, хэрэгжилтийн замын зургийг танилцуулах салбар арга хэмжээнд оролцлоо. Монгол Улс 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай анхны хуулиа баталснаас хойш 32 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хууль 17 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч үндсэн бүтэц нь…

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд зөвхөн мэдээлэл цуглуулах биш, нэг мэдээлэлд итгэж, түүнийгээ бодит шийдвэрт ашигладаг тогтолцоо хамгийн чухал. “Оролцоонд суурилсан бэлчээрийн мониторингийн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, бэлчээрийн төлөв байдал, малын тоо, газар ашиглалт, газрын доройтлын мэдээллийг дахин нэг тусдаа мэдээллийн сан болгох бус, одоо байгаа мэдээллийн эх үүсвэрүүдийг хооронд нь холбож, нэгдсэн стандарттай ашиглах шаардлагатай…

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний павильоноор зочиллоо. Эндээс хамгийн сонирхол татсан зүйл нь цөлжилт, газрын доройтлыг зөвхөн байгаль хамгааллын асуудал гэж харахгүй, шинжлэх ухаан, технологи, ажлын байр, хөрөнгө оруулалттай холбож “цөлийн эдийн засаг” болгон хөгжүүлэх бодлого байлаа. Арал тэнгис ширгэсний дараа асар том талбай…

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “НОГООН ДАТА ТӨВ” БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Энэ хүрээнд АНУ, БНСУ, БНХАУ, Сингапур болон Монголын нийт 10 байгууллага, компанитай хиймэл оюун, ногоон дата төв, сэргээгдэх болон бусад эрчим хүчний…

ДЭЛХИЙН 196 УЛС, ЕВРОПЫН ХОЛБООГ НЭГТГЭСЭН COP17-ЫН ИНДЭРТ МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭЛЭЭ Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Усны өдрийн хүрээнд болсон “Гангийн тэсвэрлэх чадавхын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлгийн үеэр COP17-ийн нэгдсэн хуралдааны Ерөнхийлөгчийн суудалд сууж, хуралдааны алхыг цохин хуралдааныг даргалах боломж олдлоо. Дэлхийн улс…

БОЛОМЖ БҮРИЙГ БОДИТ АЖИЛ БОЛГОХЫН ТӨЛӨӨ Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны арга хэмжээнд оролцож, хүрэлцэн ирсэн олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөгчидтэй уулзан, Монгол Улсын байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжийн талаар яриа өрнүүллээ. IUCN нь 1948 онд байгуулагдсан, байгаль хамгааллын чиглэлээр дэлхийн хэмжээнд ажилладаг хамгийн том сүлжээнүүдийн нэг. Тус байгууллагын Ой, бэлчээрийн багийн…

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Ботсвана Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Винтер Бойпусо Ммолотситой уулзаж, хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол, Ботсвана хоёр газар зүйн хувьд алс боловч хуурай уур амьсгал, ган, цөлжилт, бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг ижил төстэй сорилттой орнууд. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежмент, гангийн…