БОЛОМЖ БҮРИЙГ БОДИТ АЖИЛ БОЛГОХЫН ТӨЛӨӨ
Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны арга хэмжээнд оролцож, хүрэлцэн ирсэн олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөгчидтэй уулзан, Монгол Улсын байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжийн талаар яриа өрнүүллээ.
IUCN нь 1948 онд байгуулагдсан, байгаль хамгааллын чиглэлээр дэлхийн хэмжээнд ажилладаг хамгийн том сүлжээнүүдийн нэг. Тус байгууллагын Ой, бэлчээрийн багийн дэлхийн тэргүүн Четан Кумартай ой, бэлчээр, газрын доройтол, экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар мөн санал солилцов.
Энэ өдрүүдэд дэлхийн олон орны төр, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээ, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Монголд нэг дор цугларч байна. Байгаль орчныхоо асуудлыг шууд танилцуулж, бусдын туршлагыг сонсож, шинэ төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны эхлэлийг тавина гэдэг тэр бүр тохиох боломж биш.
Тиймээс арга хэмжээ, уулзалт бүрийг зүгээр нэг протокол болгож өнгөрөөхгүй, Монголд хэрэгтэй хамтын ажиллагаа, төсөл, хөрөнгө оруулалт, бодит ажил болгон үргэлжлүүлэхийн төлөө боломж бүрийг ашиглахыг хичээж байна.


Leave a Reply