ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “НОГООН ДАТА ТӨВ” БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа.
Энэ хүрээнд АНУ, БНСУ, БНХАУ, Сингапур болон Монголын нийт 10 байгууллага, компанитай хиймэл оюун, ногоон дата төв, сэргээгдэх болон бусад эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгүүд байгуулсан байна.
Ингэснээр Монгол Улсад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 863 МВт-ын хүчин чадалтай дата төвүүдийг хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөц, хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршил нь дата төв, хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүчийг хослуулсан шинэ салбар хөгжүүлэх давуу тал болохыг онцоллоо.
Энэ нь зөвхөн дата төв байгуулах тухай биш, цаашид эрчим хүч, өгөгдөл, хиймэл оюунд суурилсан өндөр өгөөж бүхий шинэ эдийн засгийн салбарын суурийг бий болгох томоохон алхам юм.


Leave a Reply