Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээч Мартин Альберстай уулзлаа.
Тэрээр Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиглэлээр олон жилийн турш ажиллаж, манай говийн экосистем, хамгаалалтын менежмент, байгаль хамгааллын бодлоготой ойр хамтран ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.
Энэ удаагийн уулзалтаар “Монголын говь” байгалийн өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр хэрэгжүүлж буй ажлын явц, олон улсын үнэлгээ, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Манай талаас нэр дэвшүүлэх баримт бичгийг 2025 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн төвд хүргүүлсэн бөгөөд одоо олон улсын шинжээчдийн үнэлгээний шат үргэлжилж байна.
Монголын говийн хосгүй экосистем, байгалийн үнэ цэнийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ хамгаалал, менежментийг олон улсын түвшинд улам сайжруулах нь энэ ажлын гол зорилго юм.


Leave a Reply