Өнөөдөр COP17-ын хүрээнд Монгол Улсын шуудангийн гүйлгээнд шинээр гарч буй 1219 дэх “COP17” сэдэвт дурсгалын марк-ийн нээлтэд оролцлоо.
Маркийн гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор Мазаалайг бамбаруушийн хамт дүрсэлсэн нь манай орны биологийн олон янз байдал, говийн эмзэг экосистемийг хамгаалах үнэ цэнийг илэрхийлж байна.
Мөн сэргээн ургаж буй ургамлын дүрслэлээр газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, доройтсон газрыг нөхөн сэргээх COP17-ын гол зорилгыг бэлгэджээ.
Ердөө 3×4 см хэмжээтэй энэ жижигхэн марк Монголын говиос дэлхийн өнцөг булан бүрд хүрч, Мазаалайгаа хамгаалах, газраа сэргээх, цөлжилттэй тэмцэх Монгол Улсын мессежийг тээж явах болно.
Маркийг FSC Recycled Credit гэрчилгээтэй дахин боловсруулсан цаасан дээр хэвлэсэн нь COP17-ын байгальд ээлтэй, хариуцлагатай хэрэглээг дэмжих үзэл санаатай мөн уялдаж байна.
Энэхүү бүтээлээр дамжуулан Монголын говь, Мазаалай, байгаль хамгааллын үнэ цэнэ дэлхий даяар хүрнэ гэдэгт баяртай байна.


Leave a Reply