
Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэе. Яг 14 жилийн өмнө Монгол Улсад цаг уурын прогнозын чадавхийг нэмэгдүүлэх супер компьютерийг цаг уурын байгууллагад хүлээлцэх ажилд оролцож явснаа эргэн дурсахад сайхан байна. Харин өнөөдөр Монгол Улс цаг уурын салбарт шинэ үеийн супер компьютерийн технологийг нэвтрүүлж, тооцооллын хүчин чадлаа 16 дахин, мэдээлэл хадгалах боломжоо 20 дахин нэмэгдүүлсэн нь…

Өнөөдөр дэлхий даяар Олон улсын ойн өдрийг тэмдэглэж байна. 2012 оноос эхлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага энэ өдрийг ой модны ач холбогдлыг олон нийтэд таниулах, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх үйлсийг дэмжих зорилгоор жил бүр тэмдэглэж ирсэн. Дэлхий дээр нийтдээ 4.06 тэрбум га ой байдаг бөгөөд энэ нь дэлхийн хуурай газрын ойролцоогоор 31 хувийг эзэлдэг. Ой мод…

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажиллаж байна. Ажлын хэсэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан.…

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг танилцууллаа. Монгол Улс өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг олон сорилттой нүүр тулж байна. Ийм нөхцөлд байгаль орчны салбарын хөгжил нь байгалийн баялгаас илүү мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөс хамаарах болсон. Тиймээс “Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд…

“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарт 2000 шинэ мэргэжилтэн бэлтгэх зорилгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга нар оролцож, залуусын асуултад хариулж, нээлттэй ярилцлаа. Залуус маань мэргэжлээрээ ажиллаж, байгаль…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Үндэсний бахархалт амьтан – Мазаалай баавгай” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээний үеэр сурагчидтай дэлхий дээр ердөө 50-хан үлдсэн, зөвхөн Монгол Улсад амьдардаг мазаалай баавгайг хайрлан хамгаалах талаар танин мэдэхүйн яриа өрнүүлэв.…

Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-ийн Азийн бүсийг хариуцсан захирал ноён Жэсон Литэй уулзаж, Монгол Улс–GGGI-ийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо. NDC 3.0-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, COP17 бага хурлын бэлтгэлийн хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал нэгдлээ.

Өнөөдөр “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлт боллоо. Монгол Улсын санаачилгаар 2026 оныг НҮБ-аас ийнхүү зарласан нь бэлчээр, нүүдлийн мал аж ахуй бол зүгээр нэг уламжлал биш, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэнцэлтэй шууд холбоотой стратегийн асуудал гэдгийг дэлхийд ойлгуулах чухал алхам юм. Манай улсын…

Говийн экосистемийг шинжлэх ухаанд тулгуурлан судлах Gobi Biodiversity Institute (GoBI) нээлтээ хийлээ. Говь бол мазаалай, хулан зэрэг дэлхийд ховор зүйлийн амьдрах цорын ганц бүс. Мазаалайн тархацын 100 хувь, хулангийн 80 орчим хувь нь Монголын говьд ногдож байдаг нь бидэнд онцгой хариуцлага үүрүүлж байна. Иймээс байгаль хамгаалал уриа лоозон бус, шинжлэх ухаан, өгөгдөл, боловсруулалт дээр суурилж…

Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (Global Environment Facility)-гийн санхүүжилттэй, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-тай хамтран хэрэгжүүлж буй “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар төслийн 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг…