Өнөөдөр “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлт боллоо.

Монгол Улсын санаачилгаар 2026 оныг НҮБ-аас ийнхүү зарласан нь бэлчээр, нүүдлийн мал аж ахуй бол зүгээр нэг уламжлал биш, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэнцэлтэй шууд холбоотой стратегийн асуудал гэдгийг дэлхийд ойлгуулах чухал алхам юм.

Манай улсын газар нутгийн 76% нь доройтолд өртсөн, бэлчээрийн 65% нь доройтлын өөр өөр шатанд байна. Энэ бодит нөхцөлд бэлчээрийг шинжлэх ухаан, бодлого, орон нутгийн мэдлэгтэй хослуулж хамгаалах шаардлага улам тодорхой болж байна.

Бэлчээрээ хамгаална гэдэг нь ирээдүйгээ хамгаална гэсэн үг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *