Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэе.
Яг 14 жилийн өмнө Монгол Улсад цаг уурын прогнозын чадавхийг нэмэгдүүлэх супер компьютерийг цаг уурын байгууллагад хүлээлцэх ажилд оролцож явснаа эргэн дурсахад сайхан байна.
Харин өнөөдөр Монгол Улс цаг уурын салбарт шинэ үеийн супер компьютерийн технологийг нэвтрүүлж, тооцооллын хүчин чадлаа 16 дахин, мэдээлэл хадгалах боломжоо 20 дахин нэмэгдүүлсэн нь цаг агаар, уур амьсгалын прогнозын нарийвчлалыг шинэ шатанд гаргасан бахдам амжилт болж байна.
Цаг уурын шинжлэх ухаан бол зөвхөн цаг агаарын мэдээ биш юм. Дэлхий даяар байгалийн гамшгийн 90 гаруй хувь нь цаг уур, уур амьсгалтай холбоотой байдаг бөгөөд эрт сэрэмжлүүлэх систем нь хохирлыг 30 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж судалгаанд дурдсан байдаг.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг бөгөөд газар нутгийн 76 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Ийм нөхцөлд цаг уур, орчны ажиглалт, судалгааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Монгол орны өнцөг булан бүрт 1700 гаруй цаг уур, орчны шинжилгээний салбарын ажилтан, мэргэжилтэн тасралтгүй ажиглалт, судалгаа хийж, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Цаг уур, орчны шинжилгээний салбарт ажиллаж буй үе үеийн нийт мэргэжилтнүүддээ Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэж, амжилт хүсье.

Leave a Reply