Говийн экосистемийг шинжлэх ухаанд тулгуурлан судлах Gobi Biodiversity Institute (GoBI) нээлтээ хийлээ.

Говь бол мазаалай, хулан зэрэг дэлхийд ховор зүйлийн амьдрах цорын ганц бүс. Мазаалайн тархацын 100 хувь, хулангийн 80 орчим хувь нь Монголын говьд ногдож байдаг нь бидэнд онцгой хариуцлага үүрүүлж байна.

Иймээс байгаль хамгаалал уриа лоозон бус, шинжлэх ухаан, өгөгдөл, боловсруулалт дээр суурилж байж бодит үр дүнд хүрнэ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах жилд ийм шинжлэх ухааны төв нээгдэж буй нь цагаа олсон үйл явдал болж байна.

Говийг ойлгож байж хамгаална.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *