Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (Global Environment Facility)-гийн санхүүжилттэй, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-тай хамтран хэрэгжүүлж буй “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо.
Хурлаар төслийн 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Тус төсөл нь 2030 он хүртэл Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 8 суманд хэрэгжих бөгөөд:
• 20,000 га бэлчээр,
• 3,800 га ой-г нөхөн сэргээх,
• аймаг, сумдын газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийг сайжруулах,
• тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх,
• тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилттой.
Энэхүү төсөл нь Хангай бүсийн экосистемийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьжиргааг бодитоор дэмжих, урт хугацааны үр өгөөж бий болгох чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply