Мэдээ мэдээлэл


  • ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭГДЛЭЭ

    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУ ЮНЕСКО-ИЙН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭГДЛЭЭ Монгол Улсын байгаль хамгааллын салбарт нэгэн чухал амжилт гарлаа. 2026 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Парагвай Улсад болсон ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар хурлаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ.…

  • “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал боллоо.

    “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал боллоо. Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газарт амьдарч байгаа энэ үед хотжилтын шинэ сорилтуудыг зөвхөн дэд бүтэц бус байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан шийдвэрлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль…

  • БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

    БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улс дэлхийн экосистемийн олон төрөл, Төв Азийн хээр тал, говь цөл, өндөр уулын өвөрмөц тогтоц, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газруудыг агуулдгаараа биологийн олон янз байдлын хувьд онцгой ач…

  • Дорноговь аймагт хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

    Дорноговь аймагт хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Олон зуун километр шороон зам туулж, уурхайн талбай бүрт хүрч ажиллах явцад хүндрэл бэрхшээл цөөнгүй тулгарч байгаа ч ажлын хэсгийнхэн маань шалгалтын ажлаа үргэлжлүүлж, төлөвлөсөн объектуудаа бүрэн хамруулах чиглэлээр ажиллаж байна. Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, ус ашиглах зөвшөөрөл, гэрээгүй үйл ажиллагаа явуулсан,…

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид,…

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч байгаль орчныг хамгаалах, экосистемийг хадгалан хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж буй нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ. Монгол…

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймаг, нийслэл, сум, дүүргийн…

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид болон Экологийн цагдаагийн албаны төлөөллийг оролцуулсан Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр байгаль орчны салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж,…

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, яамны газар, хэлтсийн…

    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, яамны газар, хэлтсийн удирдлагуудын хамт ахмад настнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт, зорилтуудын талаар мэдээлэл өгч, ахмад настнуудын санал хүсэлт, шүүмжлэл, зөвлөмжийг сонсон, сонирхсон асуултуудад нь хариулт өглөө. Ахмадуудын зүгээс газрын хэвлийн баялгаас гадна газрын хөрсөн дээрх баялаг…

  • Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

    Гэрэл зургийг Г.Ган-Өлзий БОУАӨЯ-НЫ САНАЛЫН ДАГУУ ТЭНГИС-ШИШГЭДИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС ДЭХ АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЛАА Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дахь Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд байрлах “Тэнгис гол” нэртэй талбайн ашиглалтын MV-012229 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.…