COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН САНХҮҮ, БҮРТГЭЛ, ВИЗИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БАЙРШУУЛЖ БАЙНА
2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл, зохион байгуулалтын мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэдэг.
Нээлттэй мэдээлэлд улсын төсвөөс санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээ, худалдан авалт, байгуулсан гэрээ, гүйцэтгэл, төсвийн хэмнэлтээс гадна павильон, талбайн түрээсийн орлого, хандив, дэмжлэг, тэдгээрийн зарцуулалт, оролцогчдын бүртгэл, виз олголтын явцыг хамруулсан.
2026 оны наймдугаар сарын 5-ны байдлаар COP17 бага хурлын хүрээнд нийт 39 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 33 компанитай гэрээ байгуулжээ. Нийт төсөв 217.1 тэрбум төгрөг, 2026 онд санхүүжих дүн 165.1 тэрбум төгрөг, байгуулсан гэрээний дүн 137.6 тэрбум төгрөг бөгөөд 59.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан.
Өнөөдрийн байдлаар нийт 6,210 оролцогч бүртгүүлсэн. Үүнээс 2,255 хүн виз хүсэж, 1,762 хүний виз зөвшөөрөгдсөн бол 151 хүсэлтийг засварт буцааж, 85 хүсэлтэд санал авч байгаа юм.
Төсвийн нэг төгрөгөөс эхлээд түрээсийн орлого, хандивын зарцуулалт, оролцогчдын бүртгэл, визийн явц хүртэл COP17-тэй холбоотой гол мэдээллийг олон нийтийн хяналтад нээлттэй байлгах зарчмыг баримтална.
https://mecc.gov.mn/public/cop17_dashboard.html

Leave a Reply