Өнөөдөр Япон Улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид болон Ази дахь Агаарын бохирдлын судалгааны төвийн (ACAP) захиралтай уулзаж, Зүүн Хойд Азийн цөлжилт, шороон шуурганы ажлын хэсгийн 18 дугаар уулзалтыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Бүс нутгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, шороон шуурга, цөлжилтийн асуудалд хамтарсан шийдэл боловсруулах нь бидний гол зорилго.

Шар шороон шуурга нь экосистемийг доройтуулж, цөлжилтийг эрчимжүүлэхээс гадна хүний амьдрал, улс орнуудын тогтвортой хөгжилд бодит эрсдэл учруулж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд энэ эрсдэл улам нэмэгдэж буйг бид бүс нутаг даяараа мэдэрч байна.

Монгол Улс гандуу, хуурай бүсэд оршдог тул ган, хуурайшил, шороон шуурганы нөлөөнд эмзэг. Иймээс бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *