Өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үйл хэрэгт мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ зориулан ажилласан эрдэмтэн, судлаач, зөвлөх, салбарын мэргэжилтнүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлж, батламж гардууллаа.
Энэ хууль бол нэг байгууллагын бус, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын түншүүдийн хамтын хүч, олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Хуулийн төсөлд үнэтэй санал, зөвлөмж өгч, олон талын оролцоог ханган ажилласан нийт эрдэмтэн, судлаач, зөвлөхүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн энэхүү хуулийн ач холбогдлыг өндөрт үнэлж, богино хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулахад бодлогын түвшинд тууштай дэмжлэг үзүүлж, өнөөдөр хууль боловсруулах үйл хэрэгт оролцсон хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэн хүндэтгэл үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлье.
Одоо бидний өмнө энэ хуулийг бодит үр дүнтэй хэрэгжүүлж, иргэд, хувийн хэвшил, улс орны хөгжилд бодит өгөөж авчрах томоохон ажил хүлээж байна. Хамтдаа энэ зорилгын төлөө ажиллах болно.

Leave a Reply