ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВАА ЭХЭЛЛЭЭ
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өнөөдөр эхэллээ.
Энэ жил төлөвлөснөөс олон буюу 21 аймаг, нийслэлээс 420 гаруй өсвөрийн харваач бүртгүүлсэн тул тэмцээнийг нэг өдрийн өмнө эхлүүлж байна. Энэ нь хүүхэд, залуучуудын дунд үндэсний сурын харваагаар хичээллэх сонирхол жилээс жилд өсөн нэмэгдэж буйн бодит илэрхийлэл юм.
Үндэсний сурын харваа бол зөвхөн спортын төрөл төдийгүй монголчуудын өв соёл, үнэт уламжлалыг залгамжлан өвлүүлэх чухал үйлс билээ. Ирээдүй болсон хүүхэд, өсвөрийн харваачид энэ өвийг үргэлжлүүлэн тээж яваад баяртай байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 орчим харваач оролцохоор бүртгүүлээд байна. Амжилт хүсье.
Сурын харвааны хуваарь
• 7 дугаар сарын 5–6 — Өсвөрийн сурын харваа
• 7 дугаар сарын 7 — Урианхай сурын харваа
• 7 дугаар сарын 8 — Буриад сурын харваа
• 7 дугаар сарын 9–12 — Үндэсний их сурын харваа


Leave a Reply