Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны салбар хороо ээлжит хурлаа зохион байгууллаа.

Хурлаар сурын харвааны тэмцээний бэлтгэл ажил, талбайн зохион байгуулалт, харваачдын бүртгэл, аюулгүй ажиллагаа, мэдээллийн хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ жилийн баяр наадмаар Үндэсний сурын харваа, Урианхай, Буриад болон Өсвөрийн сурын харвааны бүртгэл, оноо, харвааны явцыг “Их цэц” системээр дамжуулан цахимаар, бодит цагийн горимоор мэдээлнэ.

Мөн сурын талбайд мэдээллийн дэлгэц байршуулж, харваачдын оноо болон тэмцээний явцыг шууд хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Үндэсний сурын харвааны өв соёл, уламжлал, ёс заншлыг гадаад, дотоодын жуулчин, үзэгчдэд ойлгомжтой таниулах чиглэлээр сайн дурын ажилтнуудыг ажиллуулах бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.

Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, харваачид, үзэгчдийн ая тухтай, аюулгүй оролцоог ханган ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *