Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Өнөөдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцыг хэлэлцэж, салбар хороодын хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо.
Үндэсний сурын харвааны салбар хорооноос энэ жилийн наадмаар сурын харвааны зохион байгуулалт, мэдээллийн хүртээмжийг сайжруулах хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж байна.
Үндэсний сурын харваа, Урианхай, Буриад болон Өсвөрийн харвааны бүртгэл, оноо, харвааны явцыг цахимаар ил тод мэдээлэх бөгөөд үзэгчид “Их цэц” системээр бодит цагийн мэдээлэл авах боломжтой. Мөн сурын талбайд дэлгэц байршуулж, харваачдын оноог шууд дамжуулан харуулахын зэрэгцээ МҮОНРТ-ийн спорт сувгаар сурын харвааг тайлбартайгаар хүргэхээр бэлтгэл хангаж байна.
Түүнчлэн үндэсний сурын харвааны өв соёл, уламжлалыг гадаад, дотоодын үзэгчдэд илүү ойлгомжтой таниулах зорилгоор гадаад хэлтэй сайн дурын ажилтнууд ажиллуулах бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.
Үндэсний өв соёлынхоо үнэ цэнийг хадгалан хамгаалж, олон нийтэд хүртээмжтэй, ил тод, зохион байгуулалт сайтай наадам хийхийн төлөө салбар хороодын хамт олон ажиллаж байна.

Leave a Reply