Япон Улсын “Live-Let Co., Ltd.” компанийн Ерөнхийлөгч Хироаки Танака болон тус компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар сансрын хиймэл дагуулын технологийг байгаль орчны салбарт ашиглах, ялангуяа усны нөөцийг тогтоох, усны эх үүсвэрийн өөрчлөлтийг хянах, газрын доройтол, цөлжилт, ой, бэлчээрийн төлөв байдлыг мониторинг хийх боломжийн талаар ярилцав.
Мөн үер, ган, түймэр зэрэг байгалийн гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, гамшгийн үед шаардлагатай мэдээллийг шуурхай авахад хиймэл дагуулын мэдээлэл, сансрын технологийг ашиглах боломжийг хэлэлцлээ.
Цаашид Монгол Улсын байгаль орчны мониторинг, усны нөөцийн судалгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааны бодит боломжийг судлахаар санал нэгдэв.


Leave a Reply