Энэ зураг цөлжилт, газрын доройтол ямар түвшинд хүрснийг илтгэнэ.
Газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний эрүүл мэнд, амьдралын чанар, эдийн засаг, ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой. Ургамлын бүрхэвч багасаж, хөрс хамгаалалтгүй болохын хэрээр байгалийн тэнцвэр алдагдаж, эрсдэл улам нэмэгдсээр байна.
Иймээс цөлжилттэй тэмцэх нь өнөөдрийн биш, маргаашийн биш — яг одоогийн зайлшгүй шаардлага юм. Энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь бидэнд энэ асуудлыг бодитоор шийдвэрлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломжийг олгож байна.
Бид зөвхөн ярьж суухгүй, бодит алхам хийх цаг ирсэн. Газраа хамгаалж, байгалиа сэргээж чадвал бид өөрсдийн ирээдүйг хамгаалж чадна.
Энэ үзэгдэл бол дохио. Харин COP17 бол шийдэлд хүрэх боломж.

Leave a Reply