Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) зохион байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд COPTIME-10 ээлжит хурлыг өнөөдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлын үеэр БОУАӨЯ-ны Дэд сайд Б.Мөнхтамир бэлтгэл ажлыг хугацаанд нь, өндөр түвшинд хангах, өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэд хороодын ажлын уялдааг улам сайжруулах талаар тодорхой чиглэл өглөө.

Мөн ажлын албаны 7 хоногийн ажлын тайлан, дэд хороодын үйл ажиллагаа, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, аюулгүй байдал, ногоон бүс, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын явцыг тус тус авч хэлэлцэв.

Эдгээр уулзалтыг тогтмол хийж байгаа нь зөвхөн явцын мэдээлэл сонсохоос гадна ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлуудаа тухай бүр ярилцаж, зарим шийдлийг газар дээр нь гаргах чухал механизм болж байна.

Мөн төлөвлөгөөг бодит ажил болгох, гүйцэтгэл, хариуцлагыг шат бүрд нэмэгдүүлэх, хэрэгжилтийн хяналтыг тогтмолжуулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.

COP17 бол зөвхөн зохион байгуулалтын арга хэмжээ биш, Монгол Улсын зохион байгуулалтын чадавх, хамтын ажиллагаа, хариуцлагыг харуулах том шалгуур. Иймээс бэлтгэл ажлыг өдөр тутам чанартай урагшлуулах нь чухал хэвээр байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *