Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын төлөвлөлтийн багийн ахлагч Ражеб Булхаруфаар ахлуулсан баг, Үндэсний хорооны ажлын алба, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, нийслэл болон төслийн талбай дээр хурлын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийг хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон 5 талт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар хурлын танхимын зохион байгуулалт, техник тоног төхөөрөмж, орчуулгын үйлчилгээ, мэдээллийн систем, оролцогчдын үйлчилгээ, дэд бүтцийн бэлэн байдлын явцыг нэгтгэн хэлэлцэж, үлдсэн хугацаанд ажлуудыг эрчимжүүлэн, шахуу графикаар хэрэгжүүлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан ажлын баг байгуулан өдөр тутам мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллахаар тохиролцлоо.


Leave a Reply