Хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, аюултай хог хаягдлыг улсын хилээр нэвтрүүлэх эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар аюултай хог хаягдлын болон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Ингэснээр хортой химийн бодис агуулсан зарим төрлийн хаягдлыг аюултай хог хаягдлын жагсаалтад шинээр хамруулж, Монгол Улсад импортлохыг хориглох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэв.

Энэхүү зохицуулалт нь гаалийн хяналт, бүрдүүлэлтийг боловсронгуй болгох, аюултай хог хаягдлыг буруу ангилж, улсын хилээр нэвтрүүлэхээс сэргийлэх, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангахад ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *