ХҮНИЙ АМЬ ЭРСДСЭН ГАЗРААС ХОЛГҮЙ БАЙРШЛААС БААВГАЙГ ОЛЖ, АЮУЛГҮЙ БОЛГОЛОО

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 8-нд БОУАӨЯ болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгууллаа.

Эрсдэлтэй байршлуудад урхи байршуулж, дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголоо.

Хүний амь насанд халдсан баавгай мөн эсэхийг цагдаа, шүүх шинжилгээний байгууллага эцэслэн тогтооно.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, аялал зугаалгаар ой, уулын бүсэд зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн зэрлэг амьтантай таарсан тохиолдолд ойртож, зураг авах, хоол өгөх, үргээх зэрэг үйлдэл хийхгүйгээр тухайн газраас тайван холдож, холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэнэ үү.

Хүний амь нас, аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *