ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ТӨРИЙН ХҮНД СУРТЛЫГ ХАЛЖ БАЙНА

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн хүнд суртлыг бууруулж, иргэн, аж ахуйн нэгжид учирдаг шат дамжлагыг цөөлөх эрх зүйн шинэчлэлийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үнэлгээний тогтолцоог илүү оновчтой, шуурхай болгох шинэчлэл хийлээ.

Ингэснээр давхардсан зохицуулалт, шаардлагагүй шат дамжлагыг арилгаж, шийдвэр гаргах хугацааг богиносгохын зэрэгцээ үнэлгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх нөхцөл бүрдэж байна.

Энэхүү шинэчлэл нь байгаль орчны хамгааллыг сулруулахгүйгээр төрийн үйлчилгээг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, үр ашигтай болгоход чиглэж байна.
#Чөлөөлье


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *