Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер болон KfW банкны төлөөлөлтэй уулзаж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” (BACCP) төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар төслийн дараагийн үе шатанд хамрагдах бүс нутаг, хамгаалалтын захиргаадыг эхний ээлжинд сонгож, баталгаажуулалт хийх ажлыг эхлүүллээ. Улмаар төсөл хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээ болон хэрэгжүүлэх хугацааг хэлэлцэв.

Мөн Говийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгуудын талаарх нэмэлт мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлж, шалгуур хангасан тохиолдолд төсөлд хамруулах боломжийг авч үзэхээр ярилцлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *