ХИМИЙН БОДИС, ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Химийн бодисын аюулгүй хэрэглээ, хог хаягдлын зохистой менежмент бол байгаль орчны төдийгүй хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм.

Өнөөдөр “Монголын химийн үндэсний ассоциаци” ТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Батжаргалтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бид химийн бодис, хог хаягдлын менежментийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын конвенцын хэрэгжилтийг дэмжих, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах, химийн бодисын эрсдэлийг бууруулах, осол, онцгой нөхцөл байдлын үед мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарна.

Төрийн бодлого шинжлэх ухаан, судалгаа, мэргэжлийн байгууллагын оролцоонд тулгуурлах ёстой. Салбарын мэргэжилтэн, судлаачид, хувийн хэвшлийн мэдлэг, туршлагыг бодит шийдвэр, хэрэгжилттэй холбох нь чухал.

Хамтын ажиллагааны үр дүнг гарын үсэг зурсан баримт бичгээр бус, бууруулсан бохирдол, багасгасан эрсдэл, бодит хэрэгжилтээр хэмжинэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *