Финланд Улсын Элчин сайд Микко Киннуненыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ойн тогтвортой менежмент, COP17-ын бэлтгэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, цэвэр технологи, төр-хувийн хэвшлийн түншлэл, ойн салбарын боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны олон чиглэлээр санал солилцлоо. Мөн байгаль орчны засаглалыг сайжруулах, хамтарсан лаборатори байгуулах, Финландын сайн засаглал, ил тод байдлын туршлагыг судлах боломжийг ярилцав.
Манай хоёр улс 2022 онд “Ойн салбарт хамтран ажиллах тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд ойн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цэвдгийн судалгаанд тулгуурласан ойжуулалт, байгаль орчны боловсролыг дэмжих зэрэг чухал чиглэлүүдийг багтаасан байдаг.
Уулзалтын төгсгөлд дээрх саналууд болон санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй шатанд хүргэхээр тохиролцлоо.


Leave a Reply