“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ” АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.21) Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эмзэг орны тоонд хамаарах бөгөөд ган, зуд, усны нөөцийн хомсдол, газрын доройтол зэрэг эрсдэл нэмэгдэж, нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг эрх зүйн нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулаад байна.

Мөн Монгол Улс 2026 оны 8 дугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахтай холбогдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг байгаль орчны тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх бодит эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм.

Хууль батлагдсанаар олон улс, хувийн хэвшлийн эх үүсвэрээс ногоон хөрөнгө оруулалт татах институцийн болон эрх зүйн орчин тодорхой болж, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-д туссан зорилт, амлалтыг хэрэгжүүлэх боломж бодитоор нэмэгдэх юм.

“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төсөл нь зөвхөн байгаль орчны салбарын зохицуулалт бус, Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх стратегийн ач холбогдол бүхий суурь хууль болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *