Улсын Их Хурал Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.

Энэ шинэчлэл нь байгаль хамгааллыг сулруулах бус, “Хөнгөлье, Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг илүү оновчтой, ил тод, үр ашигтай болгох бодит алхам боллоо.

Өмнө нь байгаль орчны үнэлгээний үйл явц 152–223 хоног үргэлжилдэг байсан бол шинэ зохицуулалтаар 43–52 хоног болж буурч байна. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжид учирдаг цаг хугацааны дарамт, хүнд суртал, шат дамжлагыг мэдэгдэхүйц багасгана.

Мөн бүх төслийг нэг ижил шаардлагаар авч үздэг байсан тогтолцоог өөрчилж, эрсдэлийн түвшинд суурилсан 3 зэрэглэлийн ангилал бий болголоо. Ингэснээр өндөр эрсдэлтэй төсөлд хяналт шаардлага хэвээр чанга байх бол бага эрсдэлтэй төслүүдэд илүү уян хатан, оновчтой зохицуулалт үйлчилнэ.

Хуульд тусгагдаагүй атлаа олон төрлийн нэмэлт бичиг баримт шаардаж, бизнес эрхлэгчид болон иргэдэд хүндрэл учруулдаг асуудлыг цэгцэлж, шаардлагатай бичиг баримтын бүрдлийг тодорхой болгож, давхардсан шаардлагыг бууруулсан нь энэ шинэчлэлийн чухал үр дүн юм.

Өөрөөр хэлбэл, байгаль хамгааллын стандартаа сулруулахгүйгээр, төрийн үйлчилгээг хөнгөвчилж, илүү ойлгомжтой, шударга тогтолцоог бүрдүүлж байна.

Энэ хууль батлагдахад үнэтэй санал өгч, хамтран ажилласан Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг, салбарын мэргэжилтнүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууддаа талархаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *