“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа болон хаврын мод тарилтын улирлын нээлтэд оролцож, мод үржүүлэг, ойжуулалтын салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, нөхөрлөл, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих уриалга бус, экосистем сэргээх, цөлжилттэй тэмцэх үндэсний хөдөлгөөн болж өргөжиж байна.

Энэ удаагийн экспод 50 байгууллага оролцож, 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгний тарьц суулгац, бордоо, үр, хүлэмж, техник хэрэгслийг нэг дор танилцуулж байна. Иргэд хүрэлцэн ирж мод, бут сөөгний тарьц суулгац, үр бордоо худалдан авахаас гадна мод тарих, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой нь онцлог юм.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.1 хувь нь ойгоор бүрхэгдсэн энэ нөхцөлд тарилтын улирлыг ийнхүү өргөн хүрээнд нээж, иргэдийн оролцоог дэмжиж буй нь бодит ач холбогдолтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *