“МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ: БОЛОМЖ, СОРИЛТ, ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өнөөдөр ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Бодлого, манлайллын хүрээлэн (IPL)-гээс “Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, Сорилт, Хэрэгжилт” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан болон салбарын яам, банк, санхүүгийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Мөн Архангай аймгийн малчдын нөхөрлөлийн төлөөлөл оролцож, бэлчээрийн тогтвортой менежмент, хамтын зохион байгуулалт болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцсан нь хэлэлцүүлгийн онцлох хэсэг байлаа.
Уулзалтаар ногоон санхүүжилт, карбон зах зээл, хэмжилт-тайлагнал-баталгаажуулалтын тогтолцоо (MRV), бэлчээрийн тогтвортой менежмент, орон нутгийн иргэд, малчдын оролцоо, үр өгөөжийн хуваарилалт зэрэг чухал асуудлаар санал солилцож, хэрэгжилтийн боломж, сорилтуудыг ярилцлаа.


Leave a Reply