Монгол Улсад анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дулааны станцын технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэллээ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төслөөр М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд ашиглаж байна.
Төслийн үр дүнд Амгалан дулааны станцын усны хэрэглээний 40 хувийг хангах, хоногт 500 м³, жилд 120,000 м³ гүний ус хэмнэх бодит боломж бүрдлээ.
Энэ нь Монгол Улсад үйлдвэрийн хаягдал усыг дахин ашиглах анхны жишиг ногоон шийдэл болж, усны нөөцийг хамгаалах, бохирдлыг бууруулах ажилд чухал дэвшил, бодит жишээ боллоо.


Leave a Reply