“МОНГОЛЫН ГОВЬ”-ИЙГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД IUCN-ИЙН ШИНЖЭЭЧИДТЭЙ УУЛЗЛАА

“Монголын говь” цөл нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад ажиллаж буй Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээчидтэй уулзлаа.

Шинжээчдийн баг есдүгээр сарын 6-наас 14-ний өдрүүдэд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазат газарт хээрийн үнэлгээ хийж, тухайн бүс нутгийн байгалийн онцлог, хамгаалалтын менежмент, дэлхийн өвийн шалгуур хангах боломжийг газар дээр нь үзэж танилцсан байна.

Өнөөдрийн уулзалтаар хээрийн үнэлгээний үеэр ажигласан нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, шаардлагатай бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Монголын говь бол мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин төдийгүй дэлхийд хосгүй цөлийн экосистемийг хадгалж үлдсэн онцгой нутаг. Энэхүү байгалийн өвийг дэлхийн хэмжээнд үнэлүүлж, хамгаалалтыг нь улам бэхжүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтайгаа хамтран ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *