“Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо” (MOF) НҮТББ-ын ерөнхийлөгч Т.Ганболдтой уулзаж, тус холбооноос зохион байгуулдаг авто спортын тэмцээнүүдийн байршил байгаль орчны шаардлага хангаж байгаа эсэх, тэмцээн, уралдааныг цаашид байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хохирлыг бууруулах зарчмаар зохион байгуулах талаар санал солилцлоо.
Мөн тэмцээний дараа эвдэрсэн талбайд зохих нөхөн сэргээлт хийж хэвших, байгаль хамгааллын шаардлагыг мөрдүүлэх талаар ярилцав.
Тус холбооны зүгээс байгаль орчныг хамгаалах, тэмцээн, уралдааныг байгальд ээлтэй зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, ирэх жилийн уралдаан эхлэхээс өмнө холбогдох асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр харилцан ойлголцлоо.


Leave a Reply