Карбон зах зээлийн “Өнөөгийн ахиц ба цаашдын чиг хандлага” сэдэвт үндэсний сургалт зохион байгуулагдаж байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй энэ үед карбон зах зээлийн талаарх ойлголт, чадавхыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс олон улсын карбон зах зээлд үр дүнтэй оролцох бэлтгэлийг хангах ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.


Leave a Reply