Ирэх оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийн хүрээнд Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлтийн баг Монгол Улсад ажиллаж байна.
Өнөөдөр тус багийн төлөөлөгчидтэй уулзаж, хурлын бэлтгэл ажлын явц, төлөвлөгөөний уялдаа холбоо болон хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Энэ удаагийн томилолтын хүрээнд талууд “Хүлээн авагч улсын хэлэлцээр”-ийн хавсралтуудыг тохирох, хурлын байгууламжийн зохион байгуулалт, өндөр дээд түвшний төлөөлөгчдийг хүлээн авах, мөн олон улсын түвшинд Монгол Улсыг сурталчлах хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.
Би уулзалтын үеэр залуучууд, орон нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн оролцоог өргөн хүрээнд хангах нь COP17-ийн хамгийн чухал зорилтуудын нэг болохыг онцолж, тэдний оролцоонд чиглэсэн дэмжлэг, санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ. 🌿
#COP17 #UNCCD #Mongolia #Environment #ClimateAction #Ulaanbaatar2026


Leave a Reply