Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Шинэчилсэн зохицуулалтаар үнэлгээний үйл явцыг төслийн эрсдэлийн түвшин, цар хүрээ, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн илүү бодитой, шуурхай, ойлгомжтой болгохыг зорьж байна. Мөн орон нутгийн байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн эрх ашиг, амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, соёлын өвд үзүүлэх нөлөөллийг үнэлгээнд тусгах нь чухал юм.

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй цахим засаглалын төслийн хүрээнд байгаль орчны үнэлгээний үйл явцыг цахимжуулж, хүсэлт, шийдвэрлэлтийн явцыг ил тод, цахимаар хянах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Цаашид нийгмийн нөлөөллийн үнэлгээний аргачлал боловсруулах, мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, олон улсын сайн туршлагад нийцсэн сургалтын модуль хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ярилцлаа.

Техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ирсэн Дэлхийн банкны хамт олонд талархал илэрхийлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *