БОУАӨ-ИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР ХҮРЭН БААВГАЙН АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, иргэдийн амь нас, мал сүрэг, эд хөрөнгөд эрсдэл учруулах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир аймаг, орон нутгийн удирдлага, байгаль орчны байгууллагууд, Улсын онцгой комиссын холбогдох албаныхантай цахим хурал хийж, тодорхой чиглэл өглөө.

Хурлаар иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлтэй бүсүүдэд мэргэжлийн баг ажиллуулах, хүн, малд аюул учруулж буй хүрэн баавгайг агнах, тоо толгойг зохицуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар хэлэлцэв.

Засгийн газрын шийдвэрээр 1 тэрбум 88.3 сая төгрөг шийдвэрлэснээс 810 сая төгрөгийг унтуулгын буу, баавгай барих тоног төхөөрөмж, эм, хамгаалах хэрэгсэлд, 278.3 сая төгрөгийг 12 аймаг, тусгай хамгаалалттай газрын 15 хамгаалалтын захиргааны шатахуун, томилолт, биотехникийн арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн.

Мөн эрсдэлтэй нөхцөлд шуурхай арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох хүрээнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж байна.

Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэх нь Япон, ОХУ, Канад, АНУ зэрэг улсад ч тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд олон улсын туршлагыг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахад анхаарч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *