БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өнөөдөр “Байгаль хамгаалагчдад зориулсан гарын авлага”-ын нээлтэд оролцлоо. Энэхүү гарын авлага нь байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажилд хэрэг болох, мэдлэг, ур чадварыг нь дэмжих практик ач холбогдолтой бүтээл болж байна.

Гарын авлагыг санаачлан боловсруулсан Т.Цэрэн, дэмжин ажилласан Ханнс Зайделийн сан, Байгаль орчны иргэний зөвлөл, Монголын Байгаль Хамгаалагчдын Холбоонд талархал илэрхийлье.

Байгаль хамгаалагчид бол байгалиа хамгаалах ажлын хамгийн чухал хүч. Иймд тэдний ажилд бодитоор хэрэг болох ийм гарын авлага гарч байгаа нь чухал алхам болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *