Байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хувьд чухал байр суурь эзэлдэг Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Түншлэл, хамтын ажиллагааны Гүйцэтгэх захирал Хирохито Тода болон дэд бүсийн газрын дарга Б.Ганболд нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд шар шороон шуурга, гамшгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэгт чиглэсэн бодит үр дүнг харуулах ажлуудыг хамтран санаачилж, ирэх жилийн олон улсын хурлуудаар хэлэлцүүлэн, бүс нутгийн болон үндэсний хэмжээний манлайлал бүхий ажлуудыг ирэх оны 8 дугаар сарын 17-нд эхлэх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар тохиролцов.


Leave a Reply