КОВИД-19 цар тахал дэлхий даяар тархан хүн төрөлхтөний өдөр тутмын ажил хөдөлмөр, амьдралын хэв маягт эргэлт буцалтгүй нөлөө үзүүлэх нь нэгэнд тодорхой болжээ.
Хүүхэд залуусын сурч боловсрохоос эхлээд төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагын үйл ажиллагаанд урьд өмнө тохиолдож байгаагүй хүндрэл бэрхшээл тулгарлаа. Зайнаас сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нь хэдийгээр энгийн зүйл мэт боловч цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм сахин эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд гарз хохирол багатай, үр бүтээлтэй байх нь бидний хувьд нэн шинэ дадал зуршлуудыг шаардаж байна.
Улсын хууль эрхзүйн орчинд тохируулан хэрэглэхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй бөгөөд Та бүхний эрхэлж буй бизнес, үйл ажиллагаанд цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах томоохон дэмжлэг болно гэж найдаж байна.
Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе!