БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
АНУ-ын Ойн албаны Олон улсын хөтөлбөртэй 2023 оноос хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, гэмт хэргийг илрүүлэх, шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр загварчилсан дадлага сургалт зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад байгаль хамгаалагч, улсын байцаагч, цагдаагийн мөрдөгч, шүүхийн шинжээч, прокурор зэрэг 25 мэргэжилтэн оролцож, бодит нөхцөлд суурилсан дадлага хийж байна.
Хууль бус мод бэлтгэл, ан агнуур, ургамал түүж бэлтгэх, ашигт малтмал олборлохтой холбоотой хэргийг илрүүлэхээс эхлээд нотлох баримтыг бэхжүүлэх, шинжлэх, шүүхээр шийдвэрлэх хүртэлх ажиллагааг нэг цогц байдлаар дадлагажуулж байгаагаараа онцлогтой.
Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хяналт шалгалт хангалтгүй. Гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэх, нотлох баримтыг хуульд нийцүүлэн бүрдүүлэх, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах нь чухал.
Энэ чиглэлээр хамтран ажиллаж буй АНУ-ын Ойн алба, Улсын ерөнхий прокурорын газар, Экологийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний ерөнхий газарт талархал илэрхийлье.


Leave a Reply