Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, Ойн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Буяннэмэх томилогдон, өнөөдөр ажил хүлээлцлээ.
О.Буяннэмэх нь эрх зүйн магистр зэрэгтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Төр, хувийн хэвшилд удирдах албан тушаал хашиж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай.
Ойн салбарт хэрэгжүүлэх бодлого, зорилтууд тодорхой. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэгдүүлэх, ойн нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
Ойн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, хийж хэрэгжүүлсэн ажлынх нь төлөө Б.Оюунсанаад талархал илэрхийлье.
Шинээр үүрэгт ажилдаа орж буй О.Буяннэмэхэд ажлын амжилт хүсье.

Leave a Reply