-Энэ удаагийн ИТХ-д МАН-аас олон залуустаа итгэл хүлээлгэлээ. Таны хувьд нам улс төр, бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай, мөн өндөр боловсролтой гэсэн давуу талтай юм билээ?
-Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын тухайд залуу халаагаа тогтмол бэлдэж, шинэчлэгдэж ирсэн томоохон институци гэдгийг та бид сайн мэднэ. Тэр ч утгаараа нийгмийн бүх хэсгийн оролцоог тэгш хадгалж, уламжлал шинэчлэлийг хослуулсан бодлогын хүрээнд бидний үеийн цөөнгүй залуус энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Миний хувьд нийслэлийн нүүр царай болсон Сүхбаатар дүүрэгтээ нэр дэвшиж байна. Энэ дүүрэгт төрж өссөн, мөн ажил амьдралын гараагаа эхлүүлж, одоо ч ажиллаж амьдарч байгаа. Энэ утгаараа дүүргийнхээ өчигдөр, өнөөдрийн нөхцөл байдал, жаргал зовлонг сайн мэднэ. Цаашдаа ч дүүрэгтээ хийж хэрэгжүүлэх ажил, хөгжлийн гарц шийдлийн талаар бодож төлөвлөсөн зүйл бий. Хот гэдэг өөрөө хэсэг, хороо, дүүрэг гэсэн нэгжүүдэд хуваагддаг том системтэй их айл. Иймд нэгдсэн бодлого, цогц менежментийг шаарддаг, нарийн тогтолцоотой. Системийн удирдлага мэргэжлээр боловсрол эзэмшсэний хувьд аливаа зүйлийг төлөвлөгөөтэй, системтэй хийхийг хичээдэг юм. Монголчууд “Долоо хэмжиж нэг огтол” гэж ярьдаг даа. Түүнтэй адил мэргэжлийн маань онцлог нь асуудал хаана байгааг, систем юуны учир доголдож болохыг урьдчилан харж, төлөвлөн загварчилдаг. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийг удирдсан МАН хотын хөгжлийг системтэйгээр явуулах үндэс суурийг тавьж, багагүй ажил хийжээ. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг 8 эрдэмтэн, судлаачдын томоохон баг шинжлэх ухаанч байдлаар, системийн динамик загвар ашиглан гаргасан нь давуу талтай юм. Мөн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх мэдлэг боловсрол бүхий хариуцлагатай, чадварлаг багийг манай нам санал болгож байгаа.
-Нам улс төрийн ажлын хувьд ч сонгуульт болон сонгуульт бус олон ажил хийж байжээ. Яагаад улс төрд хүч үзэхээр болов?
-Улс төрийн намд элсэнэ гэдэг тухайн хүний үзэл баримтлалын төлөвшил. Миний хувьд сургууль төгсөөд Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээс эхлээд дипломат ажилтан хүртэл ажилласан. Мөн Байгаль орчны яам, Барилга, хот байгуулалтын яаманд төрийн жинхэнэ алба хашиж байсан туршлагатай. Бизнесийн салбарт ч мэдээллийн технологи болон медиа, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд удирдаж ажиллалаа. Олон салбарт ажиллаж, туршлага хуримтлуулсны хувьд зүүн төвийн улс төрийн үзэл баримтлалаар хөгжих нь манай улсад тохирсон хөгжлийн гарц гэдгийг олж харсан. Энэ ч утгаараа зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн ууган хүчин МАН-д гишүүнээр элсэж, намын залуусынхаа нэгэн адилаар намын дэргэдэх залуучуудын байгууллагад элсэн ажиллаж байна. Одоо дүүргийнхээ НАМЗХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Миний өвөг эцэг МАН-ын ууган партизануудын нэг Дамдин гэж хүн байлаа. Хүмүүс мэднэ дээ. “Хатанбаатар“ кинонд Хатанбаатар Магсаржав Вандановыг барихад оролцдог партизан бол миний өвөг эцгийн тухай дүр юм. Өвөг эцгийнхээ эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэн МАН-ын эд эс болон ажиллаж байгаагаараа бахархдаг.
-Дүүргийн унаган хүүхдийн хувьд хийж хэрэгжүүлэх ажлаа мэддэг гэсэн. Энэ утгаараа дүүргээсээ НИТХ- ын сонгуульд өрсөлдөж байгаа гэж ойлголоо. Дүүрэгтээ хийсэн ажлууд ч бас бий байх?
-Миний бодлоор иргэдийн төлөөлөгч гэдэг нь ямар нэгэн тушаал шийдвэрээр томилогдсон “дарга” биш иргэдийн санаа бодол, тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замыг төрийн бодлогод тусгах, гадаад дотоодын байгууллага, төсөл хөтөлбөр, боломжуудыг иргэн бүхэнд нээх, холбогч, гүүр болохоор сонгогдсон “ажилтан” юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргээсээ сонгогдсон УИХ-ын гишүүний ажлын албанд ажиллаж байсны хувьд дүүргийн иргэдийн өмнө тулгараад буй асуудлуудыг хөндлөнгийн нүдээр биш нүүр тулж судлан, шийдвэрлэх ажилд оролцож ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” буюу “Сэлбэ” дэд төвийн төслийн багтай хамтран ажилласан. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд Дулааны станц, 12 дугаар хорооноос хойших 6.7 км авто зам, 9.9 км дулаан дамжуулах гол шугам, ус дулаан дамжуулах төвүүд, авто замын гүүр, үерийн хамгаалалтын суваг зэрэг томоохон ажлуудыг бүтээн байгуулахад гар бие оролцлоо. Мөн уг төслийн хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, бизнес инкубатор, түр орон сууц зэрэг олон ажлууд ар араасаа хийгдэж байгаа. Энэ мэт хотын хөгжил дэвшлийн гол тулгуур, судас шөрмөс нь болсон дэд бүтцийн шугам сүлжээ, зам гүүр зэрэг ажлууд дүүрэгт маань хийгдэж байна. Харин ирэх дөрвөн жилд энэхүү хөгжил дэвшлийн гарцыг дүүргийнхээ айл өрх бүрд хүргэж, амьдрах орчин, ажил үйлсэд нь эерэг өөрчлөлт авчрах хэмжээнд ажиллахыг зорьж байна. Сүхбаатар дүүрэг өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүдийн гол асуудал болоод байсан агаарын бохирдол буюу утааны голомтот цэгүүдийн нэг байлаа. Өнгөрсөн жил Засгийн газраас хэрэгжүүлсэн зоригтой шийдлийн үр дүнд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулсан нь хүн бүрийн талархлыг хүлээсэн ажил боллоо. Энэ жил агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг, манай нам мөрийн хөтөлбөртөө ч тусгасныг иргэд мэдэж байгаа. Залуу хүний хувьд энэ мэт цагаа олсон бодит арга хэмжээг зоригтой хэрэгжүүлэх нь зөв гэж боддог. Утааны дараа орох нийслэлчүүдийн дараагийн асуудал бол замын түгжрэл. Энэ асуудлыг НИТХ-ын тойрог шийдвэрлэхэд нийтийн тээврийг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тухайлбал, BRT буюу “bus rapid transit” зэрэг дэлхийд туршиж, давуу тал нь нотлогдсон зорчигч тээврийн системийг нэвтрүүлэх ажил юм. Зөвхөн энэхүү системийг нэвтрүүлснээр тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөний эрч 40 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг. Мөн хичээл сургууль цуглах, тарах цагаар замын хөдөлгөөн бараг тэг зогсолт хийх хэмжээнд хүрч байгаа нөхцөлд сургуулийн хүүхдийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх ажлыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Сүхбаатар дүүргийн хөгжлийн гол онцлог юу вэ. Хэдийгээр Улаанбаатар хот дотроо асуудлаа ярих ёстой ч тодорхой зураглал гарсан байх?
-Манай дүүрэгт давуу тал олон бий. Монгол Улсын нийгэм эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан, банк санхүүгийн төв цэг нь Сүхбаатар дүүрэг шүү дээ. Мөн аялал жуулчлал ч энэ дүүрэгт маш их байгаа. Энэ ч утгаараа нийслэл хотын нүүр царай болсон олон бүтээн байгуулалтууд манай дүүрэгт өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн. Хотын төвийн дүүрэг хэдий ч насжилт өндөртэй барилга байгууламж олон, гэр хороолол ихтэй. Энэ утгаараа гэр Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг нь ямар нэгэн тушаал шийдвэрээр томилогдсон “дарга” биш иргэдийн санаа бодол, тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замыг төрийн бодлогод тусгах, гадаад дотоодын байгууллага, төсөл хөтөлбөр, боломжуудыг иргэн бүхэнд нээх холбогч, гүүр болохоор сонгогдсон “ажилтан” юм. хорооллыг орон сууцжуулах, байшин хорооллын дахин төлөвлөлт, замын түгжрэл, тоосжилт, хөрсний бохирдол зэрэг олон асуудлууд тулгарч байна. Тиймээс манай дүүрэгт эдгээр асуудлыг шийдвэрлэх цогц бодлого хэрэгтэй. Нэн тэргүүнд, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, иргэдийг хямд үнэ бүхий орон сууцаар хангах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ ч үүднээс манай намын мөрийн хөтөлбөрт түрээслэнгээ өмчлөх, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Энгийнээр хэлбэл, сар бүр түрээсийн байранд төлж буй төлбөрөө байрныхаа үндсэн үнээс хасуулж, тодорхой хугацааны дараа байраа өмчлөх боломжийг иргэдэд олгоно гэсэн үг. Хоёрдугаарт, хотын хөгжлийн гол түлхүүр бол ажилтай, орлоготой иргэд юм. Иймд иргэдээ ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төрөөс өгч буй зээл тусламжийг бизнес эрхлэгчдэд зөв, хүртээмжтэй хүргэх нь чухал. Манай намын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг заалт туссан байгаа. Энэ бодлогын хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх гарц шийдэл надад харагдаж байна. Үүний нэг нь, Монгол Улс Европын холбооны улстай хийсэн түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 7,200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад татваргүйгээр экспортлох боломжтой байдаг. Манай улсын хувьд стандартын асуудлаас шалтгаалан энэ боломжоо тэр бүр ашиглахгүй байна. Манай дүүрэгт маань маш олон оёдлын үйлдвэрүүд жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Тэдэнд энэ мэт боломжуудыг таниулж, бодлогын хүрээнд дэмжиж өгснөөр ажлын байрыг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн гаргах ур чадвар бизнес эрхлэгчдэд бий.
-Хувийн хэвшилд ажилласан туршлагаасаа болон, хувийн хэвшлийг дэмжсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Аливаа улс орны хөгжлийн нэг түлхүүр нь инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг экспортлох байдаг. Миний хувьд гадаад дотоодын зочид буудал, амралтын газруудыг нэгтгэсэн, зочид буудлын захиалга удирдлагын систем хөгжүүлэгч “iHotel” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компани маань Монголдоо төдийгүй азидаа үлгэр жишээ гарааны бизнес болж, Европ, Азийн 8000 гаруй гарааны бизнес өрсөлдсөн шалгаруулалтад “Шилдэг 40” компанийн нэгээр шалгарсанд баяртай байдаг юм. Гарааны бизнес эрхэлж, хөгжүүлж зовлон жаргалыг нь мэддэг болсон хүний хувьд гарааны бизнесийг дэмжих чиглэлээр онцгойлон анхаарч ажиллана. Энэ бодлогын хүрээнд манай намын мөрийн хөтөлбөрт гарааны бизнес, шинэ технологийг дэмжсэн тодорхой заалтууд орсон байгаа. Жишээлбэл, Улаанбаатар хотыг шинжлэх ухаан, инновацийн төв болгон хөгжүүлэх, шинэ технологи бүтээж амжилттай нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн судалгааны зардлын тодорхой хувийг төрөөс олгох, урамшуулдаг болгох, гэх мэт бизнест ээлтэй ажлууд багтлаа. Мөн хотын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн нэг нь хотын соёлын асуудал гэж боддог. Энэ ч утгаараа STAR телевиз, Fm 92,5 богино долгионы радиогийн удирдлагаар ажиллаж байх хугацаандаа хотын соёлыг түгээх, хүүхэд залуусын үзэл бодол, дуу хоолойг нийгэмд хүргэх, танин мэдэхүйн чиглэлийг нэвтрүүлгийн бодлогоо болгож ажилласан. Үүний жишээ нь залуусын дуу хоолойн индэр болсон “URBAN TАLK SHOW” телевизийн хөтөлбөр юм.
-Мэдээллийн технологийн мэргэжилтэй хүний хувьд цахим орчныг хэрхэн ашиглах талаар юу гэж боддог вэ?
-Миний эмзэглэж явдаг асуудлын нэг бол энэ. Ид төлөвшиж байгаа залуус, насанд хүрээгүй хүүхдүүд, нийгмийн сүлжээг хэрэглэх соёл харилцан адилгүй байгаа. Нийгмийн сүлжээнд сөрөг мэдээлэл түгээдэг томчууд цахим орчинд миний хүүхэд, дүү буруу мэдээлэл авч буруу төлөвшиж болохыг ойлгодог чадвартай байх хэрэгтэй. Ер нь цахим орчин, интернет гэдэг цаг, мөнгө хэмнэж өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох өргөн орон зай. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь нийслэл хотод байдаг бол тэдний 60 хувь нь зөвхөн манай дүүрэгт төвлөрсөн байдаг. Бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт төрөөс иргэд аж ахуйн нэгжүүдэд өгдөг тусгай зөвшөөрлийн тоог бууруулж, төрөөс үзүүлдэг 492 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, иргэдийн цаг, мөнгийг хэмнэж, хүнд суртал авлига хээл хахуулийг таслан зогсоох заалт орсон байгаа. Ер нь цахим орчин мэдээллийн технологийг ашиглаж орон зай хамаарахгүйгээр орлого олох олон боломж шинээр бий болсоор байгаа. Үүнийг амьдралдаа хэрэгтэйгээр зөв ашиглах л хэрэгтэй.
-Сонгомол болон уламжлалт морин спорт хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажилтай. Энэ хүрээнд ямар ажил хийж байна?
-Монголын Сонгомол болон Уламжлалт морин спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Анх “Скайтел” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг найз маань энэ спортыг надад танилцуулж байлаа. Монгол хүн, морь хоёр салшгүй холбоотой гэдэг утгаараа холбоо маань морьтон монголчууд олимпын наадамд оролцох зорилго тавин ажиллаж байгаа. Ер нь хүүхэд залуусын эрүүл мэнд, өв тэгш хөгжлийн үндэс нь спорт гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Миний хувьд спортоор тогтмол хичээллэж, байнга гүйж харайсан хүүхэд байгаагүй. Гэхдээ олон монгол залуусын адилаар спортын арга хэмжээнүүдийг алгасалгүй үзэж, найз нөхдийнхөө хамт хөгжөөн дэмжиж, хамт хожиж, хамт ялагдаж, спортын сайхныг үзэж өссөн хүүхэд байлаа. 10 Мөн спорт аливаа хүний бие бялдарыг хөгжүүлэхээс гадна сэтгэхүй, сэтгэлзүйн асар өндөр чадамжийг бий болгож байдаг. Монгол залуус эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй, хурдтай, өрсөлдөх чадвар өндөртэй орчин үеийн хүн байхад спортоор хичээллэх маш чухал. Тиймээс залуучуудыг спортоор хичээллэх сэдлийг нэмэгдүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх болгохын тулд Сүхбаатар дүүргийнхээ залуусын дунд “СБ-61 Лиг”-ийг санаачлан зохион байгуулахад нь хорь гаруй баг оролцсон том лиг болсон. Тэрхүү лигийн шилдэг тамирчдаас бүрдсэн баг улсын хэмжээнд зохион байгууллагддаг “Спрайт лиг”-т амжилттай оролцсон байдаг. Энэ мэтчилэн дэмжлэг хүүхэд, залуусын хүсэл сэтгэлийг дэвэргэн, өөр хоорондоо ойртон нэгдэж, сайхан хамт чиглэлд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн. Нийслэл хотын залуус спортоор хичээллэх нөхцөл, боломжоор хангагдсан байдал нь харилцан адилгүй. Энэ байдлыг аль болох арилгах, багасгах, бүх л залуус хүсэл сонирхол, эрмэлзлээрээ нэгдэх боломжийг бий олныг бий болгож, дүүргийн олон тооны залуусаас бүрдсэн том нэгдэлийг үүсгэсэнд хувьдаа сэтгэл хангалуун байдаг. Энэ ч утгаараа тэднийхээ төлөө хийж чадах бүхий л санаачлага, дэмжлэг туслалцааг цаашид өрнүүлнэ гэж бодож байна.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа