БААВГАЙГ УНТУУЛГЫН БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС АЮУЛГҮЙ ГАРГАЛАА

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 30-ны өглөө 09:00 цагийн орчимд баавгай үзэгдсэн тухай мэдээллийг малчин иргэн хамгаалалтын захиргаанд өгсөн байна.

Мэдээллийн дагуу байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж, баавгайн байршлыг тогтоон, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд мэдээлж, иргэд болон амьтны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллалаа.

БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, малын эмч Ж.Гэрэлтуяа, амьтан судлаач болон бусад холбогдох мэргэжилтэн, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажилласан.

Улмаар 23:00 цагийн орчимд баавгайг зориулалтын унтуулгын буугаар нойрсуулж, ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа.

Баавгайг нойрсуулсны дараа нас, хүйс, биеийн ерөнхий байдал болон амин үзүүлэлтүүдийг тодорхойлж, үс, шүлс, цуснаас нийт гурван төрлийн сорьц авч, цаашдын судалгаа шинжилгээнд ашиглахаар хадгалсан.

Одоо баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцгаар аюулгүй тээвэрлэн, Хан Хэнтийн нурууны бүсэд байгалийн амьдрах орчинд нь буцаан тавихаар ажиллаж байна.

Энэ удаагийн ажиллагаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ зэрлэг амьтны амь нас, эрүүл мэндийг хамгаалан, мэргэжлийн аргачлалаар байгальд нь буцаах боломжтойг бодитоор харууллаа.

Мэдээлэл өгч шуурхай хамтран ажилласан иргэн, байгаль хамгаалагчид, малын эмч, амьтан судлаачид болон ажиллагаанд оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *